Saturday, April 19, 2025

Мал, амьтны халдварт өвчний өвчлөлийн тоо буурчээ

Date:

Улсын хэмжээнд 2020 онд 24,73 сая толгой мал, амьтныг 18 нэрийн вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Жилийн эцсийн мэдээгээр 24,38 сая толгой мал, амьтныг хамруулж төлөвлөгөөгөө 96,7 хувьтай гүйцэтгэсэн байна. Жил бүр халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг тогтмол гүйцэтгэснээр өнгөрсөн 2019 оноос өвчилсөн мал, амьтны тоо 8687 толгой буюу 49,2 хувиар, хорогдсон мал, амьтны тоо 1625 толгой буюу 39,3 хувиар тус тус буурсан байна.

Монгол Улсыг үхрийн цээж, ямааны годрон өвчингүй эрүүл бүс болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаар баталгаажуулахаар 2018 оноос эхлэн ажлын хэсэг байгуулан, Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу тандалт, судалгаа шинжилгээг хийх, доссиер бичих, холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.
Мал эмнэлгийн ерөнхий газар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоолын хүрээнд мал, амьтны халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...