Sunday, November 24, 2024

Засаг дарга Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргалаа

Date:

Нийслэл хотод өнөөдөр буюу 2021 нэгдүгээр сарын 11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргажээ.

Захирамжид 2021 нэгдүгээр сарын 11-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх талаар тусгажээ.

Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтыг чанд мөрдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг QR код ашиглан бүртгэх системийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дагаж мөрдөх үйл ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад хандан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг ханган, нийт ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувийг ажлын байранд, үлдсэн ажилтнуудаа гэрээс нь цахимаар ажиллуулахыг зөвлөв.

Захирамжид мөн үйл ажиллагааг нь хязгаарлах 18 чиглэлийг хавсралтаар баталсан бөгөөд эдгээрт эрсдэлийн үнэлгээ, коронавирусийн тархалтын нөхцөл байдлаар хамаарч үе шаттай нээнэ.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл:

  • Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/
  • Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Бүх төрлийн баар
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб
  • Саун, бассейн
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  • Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/
  • Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
  • Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
  • Түргэн үйлчилгээний цэг
  • Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  • Нийтийн халуун ус
  • Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
  • Дүрс бичлэг
  • 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...