Sunday, November 24, 2024

Зам, тээврийн хөгжлийн яам 2021 оныг “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлалаа

Date:

Зам, тээврийн хөгжлийн сайдын энэ оны анхны шуурхай зөвлөгөөн цахимаар болжээ. Сайдын шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн онд хийгдсэн ажил, авсан арга хэмжээ, энэ онд шийдвэрлэх, гүйцэтгэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа байгууллагуудын удирдлагууд танилцуулсан байна. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2021 оныг Зам, тээврийн салбарт “Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил” болгон зарлаж буйг мэдэгджээ.

Тэрбээр зам, тээврийн салбарт олон улсын стандартад нийцсэн, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, орчин үеийн дэвшилтэт, шинэ техник, технологийг судалж нэвтрүүлэх, цахим шилжилт, “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Улаанбаатар төмөр замын цахим шилжилт-2025” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, салбарын байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах, харьяа газрууд албан бичгийг цаасгүй, цахим хэлбэрээр явуулах чиглэл өгсөн байна.

“Техник, технологийн шинэчлэл, цахим шилжилтийн жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээ, бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллага, салбарын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, инженер, техникийн ажилтнуудыг хамруулж, тэдний идэвх санаачилга, нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах, ашигтай загвар, шийдлийг салбарын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар удирдамж гаргасныг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...