Нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-уудын нэгээр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн тодорлоо. Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөмжлөл, шагналыг ажлын байран дээр нь биечлэн гардуулж өгчээ.
Мөн түүнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон байна.