Saturday, November 23, 2024

Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк тодорчээ

Date:

Ардын хувьсгалын 100 жилийн ой 2021 онд тохиох гэж байгаатай холбогдуулан Соёлын яамнаас 2020 оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх” уралдааныг дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлан зохион байгуулжээ. Энэхүү уралдаанд нийт 14 уран бүтээлчийн 36 бүтээл ирснийг Соёлын сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулан сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, байр эзэлсэн уран бүтээлчдийн шагналыг цахимаар өчигдөр гардуулсан байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цэгмид, Э.Тэнүүн нарын бүтээл тусгай байрт шалгарчээ. Зураач П.Цэгмид өөрийн бүтээлийн талаар “Ардын хувьсгалын анхны тугны ерөнхий захирамж хэлбэрийг авлаа. Морьтон монгол цэргийн тухайд гэвэл, 1921 оны гуравдугаар сарын 18-ны өглөө ардын журамт цэргийн 400 гаруй дайчин эрс Алтанбулаг хотод байрлаж байсан гамин цэргийн эсрэг боссон үеийг харуулсан. Туг нь 1921 оны гуравдугаар сард Алтанбулаг хотод монгол уран хүүхнүүдийг цуглуулж “Монгол ардын журамт цэргийн их жанжин туг”-ийг бүтээлгэсэн түүхтэй. Энэхүү тугийн зохиомжийг гол болгон авч бадам суурьтай соёмбоо голлуулж хоёр талд нь ардын хувьсгал гэдэг үгийн монгол бичгээр бичсэн. Ер нь тухайн үед ард түмний дунд “Алтан үсэгтэй туг”, “Жанжин туг”, “Улаан туг”, “Монгол үсэгтэй туг” зэрэг дуунууд гарч байсан түүхтэй. Туг бүхий монгол цэргийн доод хэсэгт ардын хувьсгал 100, 1921-2020 гэсэн үг, тоог кирилл үсгээр тодотгон бичсэн” хэмээн тайлбарласан байна. Э.Тэнүүний хувьд “Түүхэн үйл явдлын гол элемент болон бүх агуулгыг нэгтгэн багтаасан, ойлгомжтой тодорхой, орчин үеийн өнгө үзэмж шийдлүүдийг шингээсэн” бүтээлээрээ тусгай байр эзэлж, батламж, нэг сая төгрөгийн эзэн болжээ.

Дэд байрыг “Ардын хувьсгалын анхдагчийн нэг Сүхбаатар жанжны хөшөөний дүрслэлд 100 жил гэсэн тоог оруулж, төрийн далбааны өнгөөр шийдсэн” бүтээлээрээ Д.Батбилэг шалгарч, батламж, хоёр сая төгрөг, тэргүүн байрыг Д.Төмөрбаатарын “Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэдэл тоо, Хүннү өвгөдийн нар, сар, сүлд дээр гал нэмсэн сүлд, 1921 оны хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар алган дээрээ гал, нар, сарыг мандуулсан, мандаж буй нар, харанхуйд зам заагч таван хошуу одыг тус тус бэлгэдсэн бүтээл нь шалгарч, батламж, дөрвөн сая төгрөгийн шагнал хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...