Saturday, November 23, 2024

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдана уу

Date:

Баянзүрх нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос тус дүүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал 70.000-80.000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. 

Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллаж байгаа юм.

2020 оны 12 дугаар сарын 26-ны байдлаар, тус өргөтгөсөн шинжилгээнд Баянзүрх дүүргийн 42.153 хүнийг хамруулаад байна. Тиймээс тус дүүргийн иргэд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд идэвхтэй хамрагдаж, халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриалж байна.     

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...