Манай улсын дотоодод тарьсан нарийн ногоо тасарч, үнэ нь нэмэгдсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас тодрууллаа.
-Манай улс нарийн ногооныхоо хэдэн хувийг дотооддоо тарьдаг юм бэ. Яагаад нарийн ногоо тасрав?
-Монгол улс дотооддоо 60 мянган га зуны хүлэмж, 27 га өвлийн хүлэмжтэй. Дотооддоо нийт 95 га хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Жилдээ 5800 тонн нарийн ногоо дотоодын зах зээлд нийлүүлдэг. Өнгөрсөн онд импортоор 15 мянга 500 тонн нарийн ногоо ба хүнсний ногоо орж ирсэн. Үүнээс харахад Монгол улс хүлэмжид тарьсан нарийн ногоогоороо дотоодынхоо 25 гаруй хувийг хангаж байна. Импортоор орж ирж байгаа хүнсний ногоо дэлгүүрүүдэд хомдсон нь нь Монгол улс дотооддоо халдвар алдсанаас Хятад улсын тээвэрлэлтийг түр зогсоосонтой холбоотой. Гадаад хэргийн төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт очиж, уулзаж тээвэрлэлтийг явуулж эхэлсэн. Цаашдаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлээд явна.
-Манай улс нарийн ногоогоо 100 хувь эх орондоо бэлтгэх боломжтой юу?
-Дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангахын тулд бид нар өвлийн хүлэмжийг 50 га-гаар нэмэх, зуны хүлэмжээ бас нэмж, хүлэмжийн аж ахуйгаа илүү дэмжин ажиллаж байж дотооддынхоо хэрэгцээг 100 хувь хангах боломжтой.