Saturday, April 19, 2025

QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

Date:

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. 

Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах  бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь  авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд  оролцоно. 

Харин өмнө нь  хязгаарлалтад  багтаж байсан такси  үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр  ажилладаг  байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn  email хаягаар ирүүлэх юм. 

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах аж. 

Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг http://www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаах юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...