Monday, April 21, 2025

Гэрлэн дохио эмч, цагдаагийн дүрсээр асдаг боллоо

Date:

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс аюулт цар тахалтай тэмцэж буй бүх шатны алба хаагч, ажилтнууддаа талархал илэрхийлэн Улаанбаатар хотын 10 байршилд явган хүний гарцын гэрлэн дохиог эмч, цагдаагийн дүрсээр төлөөлүүлэн асдаг болгожээ. Ингэснээр эмч цагдаа, цэрэг, онцгой байдал, хот тохижилт, цахилгаан ба усан хангамж, хот нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилтнууд гээд их хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө зогсолтгүй ажиллаж байгаа мянга мянган албан хаагчдаа хүндэтгэн #Та_нартаа_баярлалаа эерэг уриалгыг түгээж буй нэг хэлбэр юм. Тиймээс иргэн та гэртээ байж, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж мөрдөх нь хайртай хүмүүсээ хамгаалах том дэмжлэг болохоос гадна бидний төлөө ажиллаж буй хэн бүхэнд илэрхийлэх талархал юм.

View Post

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...