Социнтернийн эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн цахим хурал болжээ. Уг хуралд Ази, Номхон далайн бүсийн “COVID-19”-ийн нөхцөл байдал, эмэгтэйчүүдэд нөлөөлж байгаа тухай илтгэл тавьж хэлэлцүүлсан байна. Манай улсаас Социнтернийн эмэгтэйчүүдийн олон улсын байгууллагын дэд Д.Энхжаргал уг хуралд цахимаар оролцож, Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед иргэд, ААН-ийнхээ төлөө авч хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас танилцуулжээ.
Социнтернийн Удирдах зөвлөлөөс бүх гишүүн байгууллагууд, ТББ болон Засгийн газруудад уриалга гаргасан байна. Үүнд:
1) Энэ хүнд хэцүү хямралыг гэтлэн давж, шинэ ирээдүйн сэргэлт рүү охид эмэгтэйчүүдийн хамт дэлхий нийтээрээ эв санааны нэгдэлтэй байхыг; 2) “COVID-19” охид, эмэгтэйчүүдэд илүү сөргөөр нөлөөлж байгааг иж бүрэн судалж, хор уршгийг арилгах маш ойлгомжтой, өгөөжтэй зөвлөмж шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх, 3) “COVID-19”-ийн дараах сэргэлтийн стратеги, жендерт мэдрэмжтэй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогыг боловсруулж өөрийнхөө улс бүрт хэрэгжүүлэхийг Засгийн газруудад уриалсан байна.