Monday, November 25, 2024

Нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймгуудад бэлэн байдлын зэргийг сунгахаар болжээ

Date:

Засгийн газар ээлжит бусаар 17:00 цагаас эхлэн хуралдаж хатуу хөл хорионы дэглэмийг сунгах эсэх асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын одоогийн зэргийг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэж шийджээ. Ингэхдээ Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймгийн одоогийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоног сунгах шийдвэр гаргасан байна. Гэхдээ зарим салбарын тэр дундаа боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээх шийдвэр гарчээ. Ингэснээр хөл хорио 2020 оны 12 дугаар сарын 11-нийг хүртэл  үргэлжлэх нь.

Мөн 17 градусаас доош согтууруулах ундааг худалдаанд гаргах асуудлыг шийдсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын хуралдаан дууссаны дараа албан ёсоор мэдээлэх юм байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...