Улаанбаатараас орон нутгийн иргэдийг тээвэрлэх автобусны хуваарь

Нийслэл хотод гацсан 80 мянга гаруй иргэн орон нутаг руугаа буцах хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлээд байгаа ажээ. Эдгээр иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 1-10-нд зохион байгуулах юм. Иргэдийг хувийн тээврийн хэрэгслээр болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулна.

“Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход тасалбарын үнэд өөрчлөлт орохгүй. Хэдийгээр шинжилгээ өгөөд сөрөг гарсан иргэдийг зорчуулж байгаа ч халуурах зэрэг ямар нэг шинж тэмдэг илэрвэл тусгаарлах хэсгийг ч бэлдсэн байгаа. Нийтийн тээврийн хэрэгслийн суудлыг 70-75 хувийн дүүргэлттэй байхаар зохион байгуулна” хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэллээ.