Monday, November 25, 2024

Орон нутаг руу зорчих иргэдийн анхаарах зүйлс

Date:

Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн, нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн бүртгүүлжээ. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхлэх юм. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр болон зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.Цар тахлын үед цахим системийг ашиглаж иргэн үйлчилгээний байгууллагууд бага харилцахаар зохицуулж байна. Тодруулбал, http://www.119.mn хаягт иргэд бүртгүүлэхдээ асуумж бөглөнө. Дараа нь, хүсэлтийг харгалзан байрлалаас хамаарч шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг өгнө. Бүртгүүлсэн иргэн товлосон өдрийн заасан цагт шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хуваарилсан автовокзалд бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулна. Хооллох газрууд хаалттай тул иргэд хоолоо бэлдэнэ. Зорчигчид зориулсан санамж гарч байна. Тогтоосон цэгүүдэд тээвэрлэлтийн баримт бичигийг хяналтын цэгүүдэд уншуулна. Орон нутагт очсон иргэдийг Онцгой штаб хүлээн авах ба тухайн иргэн өөрийн байх газартаа 14 хоног тусгаарлана. Иргэд хувийн машинтай зорчихдоо шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хөдөлгөөнд оролцно. Мөн тээвэрлэлтийн бичиг баримт QR кодоо уншуулаад зорчино. Ингэхдээ замын хяналтын байгууллагуудад бүртгүүлж, эцсийн цэгт очихдоо мэдээлнэ. Ийм схемээр тээвэрлэлт зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорчих хөдөлгөөнийг 10 хоног зохион байгуулж байгаа нь шинжилгээ болон тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч байна. Эхний ээлжинд албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулна. Дараа нь оюутнууд зорчих аж.

Орон нутаг руу зорчих иргэд http://www.119.mn сайтаас шинжилгээний хариугаа авч http://www.eticket.transdep.mn сайтаас цахимаар тасалбараа захиалах юм байна. Мөн тасалбараа гар утсандаа, эсвэл хэвлүүлж авчрах, иргэний үнэмлэхээ биедээ авч явах, автобус хөдлөхөөс 30 минутын өмнө авто буудал дээр ирэх, авто буудал дээр хоорондын зай барих, орон нутагтаа очоод 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах, орон нутагтаа дахин шинжилгээ өгөх ёстой гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...