Sunday, November 24, 2024

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ангийнхнаа” ёс зүйтэй, хариуцлагатай байхыг уриалжээ

Date:

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цар тахлын хөл хорио зарлаж, бүх нийтийн бэлэн байдал зарлаад байгаа энэ үед УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байхыг уриалжээ. Тухайлбал, УИХ-ын зарим гишүүн дэг журам сахиулж буй цагдаагийн алба хаагчдын талаар гомдол гаргасан, мөн чуулганы хуралдаанд цахимаар оролцохдоо хариуцлагагүй хандсан зэргээс үүдэн хэд хэдэн санал гаргасан байна.

Тэрбээр энэ тухайгаа “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай цаг үед УИХ-ын гишүүдийн зүгээс баримталж, анхаарч ажиллах шаардлагатай байгаа хэд хэдэн зүйлийн тодорхой саналыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос хүргүүлсэн болно. Гэтэл нөхөд маань анхааран авлага болгосон нь бага байгаа нь харамсалтай.

Өчигдрийн нэгдсэн чуулганд л гэхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаа УИХ-ын удирдлагын бүрэлдэхүүн цөөхөн хүмүүст халдвар хамгааллын дэглэм сахиулж, маск зүүлгэх шаардлага тавиад бүрэн хэрэгжсэнгүй.

Уг нь дээд талаасаа айл гэрт бол аав ээж ах эгч нь, албан газар дарга удирдлага нь, улс оронд итгэж байгуулсан төрийн дээд удирдлагын хүмүүс нь өөрөөсөө үлгэр, манлайллыг үзүүлж, ёс зүйг эрхэмлэн, хууль журмыг чандлан биелүүлж ажиллах учиртай тэгж байж урагшилна, тулгарах аюул занал, бэрхшээл хүндэрлийг давна. Өмнөх парламентын үед халдвар хамгааллын дэглэм сахиулах талаар зарчмын шаардлага тавихад зарим нэг гишүүд бүлэглэн эсэргүүцэж над руу дайрч байсан иймээс бурууд нүд хурц байж итгэж өөрсдийн элч болгон төрд илгээсэн хүмүүсээ шахаж шаардаж байхыг иргэд сонгогчдоосоо ил тод нээлттэй мэдээлж өгөхийг хэвлэлийнхэн сэтгүүлчдээсээ хүсье” гэжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...