Sunday, November 24, 2024

Төмөр замын 8900 ажилтныг шинжилгээнд хамруулжээ

Date:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Нийт 15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрээд байгаа юм. Мөн өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн 2000 оношлуур дуусаж, дахиад 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсээд дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад  өгсөн байна.

  • Орхон аймагт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа тул холбогдох байгууллага, албаны хүмүүс ажилд нь бүхий л боломжоор дэмжиж туслах,
  • “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,   
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
  • Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах
  • Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...