Friday, November 22, 2024

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Гранпри шагнал хүртжээ

Date:

ОХУ-ын ардын жүжигчин, Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж амжилттай оролцож Гранпри шагнал хүртсэн байна. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан уг уралдааны эхний шатанд тэрбээр А.Варламовын “Вдоль по улице метелица метец”, Гаэтано Доницеттийн “Una urtive lagrima”, хоёрдугаар шатанд “Сонин хангай”, “Куда, куда вы удалились”, гуравдугаар шатанд С.Рахманиновын “Весенние воды”, монгол ардын дуу “Торгоны хээ”-г тус тус дуулж өрсөлджээ.

Дуучин Д.Дагвадоржийн хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул бөгөөд өмнө нь ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотод зохиогддог “Байкальский Международный конкурс-III вокалистов” буюу Дуурийн дуучдын Байгаль нуурын олон улсын III уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлж байжээ.

Лхасаран Линховойн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XIII тэмцээний шилдгүүдийг linhoin.rf дээр энэ сарын 21-нээс аравдугаар сарын 23-ны шөнө хүртэл нээлттэй санал асуулга авч шалгаруулсан юм байна. Ингээд шүүгчдийн баг сүүлчийн шатан тунаж үлдсэн шилдэг дуучдын тоглолтуудын видео бичлэгийг үзсэний үндсэн дээр эцсийн дүнгээ гаргажээ. Тэмцээнд оролцогчид сонирхогчид, дунд болон дээд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй мэргэжлийн сургуулийн оюутнууд, театр, чуулга, филармонийн уран бүтээлчид гэсэн дөрвөн төрөлд өрсөлдөж тус бүрт нь Гран при шагналтныг тодруулсан аж. Уг уралдааны Гран при Л.Л.Линховоины нэрэмжит шагналын эзнийг Забайкальскийн хязгаарын захирагч 100 мянган рублиэр шагнаж урамшуулдаг юм байна.

Тэмцээний тусгай шагналын эздийг “Буриад ардын дууны шилдэг үзүүлбэр”, “Цэргийн сэдэвтэй дууны шилдэг гүйцэтгэл”, “Шилдэг басс”, “Шилдэг дагалдан хөгжимчин” гэсэн номинациар шалгаруулж уламжлал ёсоор Л.Л.Линховоин охин, ОХУ-ын Ардын жүжигчин, Буриад Улсын Төрийн шагналт Дарима Линховоин хувиасаа 30 мянган рублиэр шагнажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...