Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан яг одоо эхэлж байна. Уг хуралдаанаар НИТХ-ын даргад болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчээ нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулах юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг маргааш буюу аравдугаар сарын 23-ны баасан гарагт 11.00 цагт хуралдуулахаар товлосон. Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ. Тиймээс НИТХ-ын анхдугаар хуралдааны өмнө нийслэлийн МАН ийнхүү хуралдаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг улс төрийн шийдвэрээ гаргах гэж байгаа ажээ.