Monday, November 25, 2024

Дэлхийн эдийн засгийн форумыг зохион байгуулах эрх Давосоос Люцерн хотод шилжжээ

Date:

Дэлхийн эдийн засгийн форум жил бүр Швейцарийн Давос хотноо болдог. Харин ирэх жилийн ээлжит форумыг 2021 оны тавдугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Швейцарийн Люцерн хотын ойролцоох Буергенстокт зохион байгуулахаар болжээ. Ийнхүү Давосын эдийн засгийн форумыг зохион байгуулах хугацааг товлон, болох газрыг нь өөрчилснийг өчигдөр албан ёсоор зарласан байна. Энэхүү дээд хэмжээний уулзалтыг оролцогчид болон зохион байгуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан нөхцөлд зохион байгуулна гэж Дэлхийн эдийн засгийн форумаас онцолжээ.

Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагчид нь хуралдаж 2021 оны ээлжит форумыг ирэх зун болгон хойшлуулахаа мэдэгдсэн юм. Харин өчигдөр буюу энэ сарын 7-нд дахин хуралдаж Дэлхийн эдийн засгийн форумыг 2021 оны тавдугаар сарын 18-наас 21-нд товлохоор санал нэгдэж, герман хэлээр ярьдаг Швейцарийн аялал жуулчлалын алдарт хот Люцернд зохион байгуулахаар болсон аж. Ирэх оны Дэлхийн эдийн засгийн форум хүн төрөлхтний өмнө тулгарсан хамгийн хүнд сорилтуудыг даван туулахад шаардлагатай шийдлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, “Дэлхийн хөгжил сэргэлт” гэсэн үндсэн уриан дор болно гэж мэдэгджээ. Форумаар дэлхийн улс орнуудын удирдагчид, нийгмийн бүхий л салбарын манлайлагчид хамтран цар тахлын дараах дэлхий нийтийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийг сэргээх, хүртээмжтэй, тогтвортой нийгмийг байгуулах асуудлаар ярилцах юм байна.

2021 оны Дэлхийн эдийн засгийн форумын уулзалтыг онлайн болон тухайн газар дээрээс зохион байгуулах аргыг хослуулан хэрэглэнэ. Люцернд хуралд оролцогсодтой дэлхийн өнцөг булан бүрээс 400 гаруй цэгээс цахимаар холбогдон мэдээлэл солилцох юм байна.

Швейцарийн Женев хотод төвтэй Дэлхийн эдийн засгийн форум нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Дэлхийн эдийн засгийн форумыг жил бүрийн эхээр Швейцарийн Альпийн нурууны жижиг хот Давост зохион байгуулдаг бөгөөд дэлхийн улс төр, бизнес зэрэг нийгмийн бүхий л салбарын удирдагчдыг оролцуулдаг, дэлхийн эдийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий томоохон арга хэмжээ гэдгээрээ алдартай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...