Saturday, April 19, 2025

“Их-20”-ын аялал жуулчлалын сайд нар цахимаар хуралджээ

Date:

“Их-20”-ийн орнуудын аялал жуулчлалын сайд нар өчигдөр цахимаар хуралдаж, коронавирусийн цар тахлын улмаас хямралд хүчтэй нэрвэгдсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх арга замын талаар ярилцжээ. Тэд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхэд аялал жуулчлалын шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг онцолж, цар тахлын улмаас энэ салбарт тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг хэрхэн даван туулах талаар санал солилцсон байна.

Сайд нар салбар дахь хямралд хамгийн их нэрвэгдсэн хүмүүсийг, тэр дундаа бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ялангуяа Африк болон жижиг арлын улс орнуудын хөгжиж буй эдийн засгийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа амлажээ. Мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, аялал жуулчлалд итгэх итгэл, итгэлцлийг сэргээж, улс орнуудын хооронд мэдлэг, сайн туршлагаа хуваалцах замаар энэхүү салбарыг сэргээх нь чухал гэдэгт санал нэгджээ. Хурлаас гаргасан мэдэгдэлд “Их 20”-ийн бүлэг аялал жуулчлалын салбарыг сэргээн хөгжүүлж, цаашид цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг түргэтгэхэд тус салбарын нөлөө, оролцоо, нөөц бололцоог нэмэгдүүлнэ гэж онцолсон байна.

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн 2019 онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10.3 хувийг бүрдүүлж, 330 сая хүнийг ажлын байраар хангажээ. Харин энэ жил ч коронавирусийн цар тахлаас үүдэн олон улсын түвшинд аялал жуулчлалыг хориглож, хөл хорио, хязгаарлалт тогтоосны улмаас тус салбар уналтад ороод байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...