Wednesday, April 9, 2025

Юанийн ханш чангарлаа

Date:

Америкчуудын дунд явуулсан санал асуулгаар Жо Байден Дональд Трампаас илүү санал авснаар юанийн арилжаа сүүлийн 17 сарын хугацаанд хамгийн өндөр түвшинд хүрч өсөөд байна. Мягмар гарагт оффшор юанийн ам.доллартай харьцах ханш 6.7 болж өсчээ. Түүнчлэн австрали болон сингапур долларын ханш хоёр дахь өдрөө дараалан өссөн байна. БНХАУ-ын “Алтан долоо хоног” үндэсний баярын үеэр гадаад валютын зах хаалттай хэвээр байгаа бөгөөд баасан гарагт арилжаа эхлэх үед дахин өсөхөөр байгааг шинжээчид онцолж байгаа юм. Мизухо банкны Зүүн Ази хариуцсан хэлтсийн дарга, валютын стратегич Кен Чеун Кин “Байден Трампын баримталж буй худалдааны бодлогыг дэмжихгүй тул энэ нь юанийн хувьд эерэг дохио болно. Худалдааны маргаантай холбоотойгоор 2018 оны дунд үеэс 2019 оны дунд хүртэл юанийн ханш ам.долларын эсрэг 14 хувиар буурсан. Харин Байден АНУ-ын Ерөнхийлөгч болбол юань ам.долларын эсрэг чангарах нь гарцаагүй” гэжээ. Өмнө нь 2008 оны эхээр энэхүү валютын ханш дөрвөн хувиар өсөж байсан юм. Юань нэг улирлын дотор 3.8 хувиар чангарсан нь “Их-10”-ын валютууд дундаа өсөлтөөрөө тэргүүлсэн үзүүлэлт бөгөөд “Аюулгүй хөрөнгө оруулалт” статусыг эзэмшдэг швейцар франк, япон иенээс ч тогтвортой чангарсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа

“Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх Алтай”, “Дайчин нөхрийн дуу”, “Нас...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 4 дүгээр сарын 08-ны...

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход...

Ачаалалтай уулзваруудыг дахин төлөвлөх, шинэчлэхэд ЖАЙКА-тай хамтран ажиллахаар санал солилцжээ

НИТХ-ын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд...