Monday, November 25, 2024

Нутгийн захиргааны байгууллагуудад зориулсан худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулжээ

Date:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулан “Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь” сургалтыг зохион байгуулжээ. 

Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын 80 албан хаагч хамрагдсан тус сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ням-Оюун нээж, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Өрсөлдөөнийн бодлого зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Ариунзаяа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тайлан, төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн С.Мягмарсүрэн нар оролцон холбогдох мэдээллийг өгсөн.

Энэхүү сургалт нь бодлогын баримт бичгийн өөрчлөлтүүд, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тендерт оролцогчдын санал гомдлын шийдвэрлэлт, нийслэлээс үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын талаар мэдээллийг хүргэсэн гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...