Friday, November 22, 2024

Багш нарын баяр биш багш нарын өдөр

Date:

Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 05-ныг Дэлхийн багш нарын өдөр болгон тэмдэглэх шийдвэрйг ЮНЕСКО-гоос 1994 онд гаргасан юм. Энэ өдрийг сонгосны учир нь Багшийн статусын талаарх Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмжид ЮНЕСКО-гийн удирдлагууд 1966 онд гарын үсэг зурсан өдрийг сонгон авсан ажээ. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа багш нарын ажиллах орчин, ахуй амьдралын нөхцөл байдлыг шийдвэрлэх хэрэгсэл болсон энэхүү зөвлөмжид боловсролын салбарын боловсон хүчний бодлого, элсэлт, анхан шатны сургалт, багш нарын тасралтгүй боловсрол, ажил эрхлэлт, ажиллах нөхцөлтэй холбоотой стандартуудыг тусгасан байдаг ажээ.

ТИЙМЭЭС ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР НЬ “ДЭЛХИЙН СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧДИЙГ ҮНЭЛЭХ ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХ” АСУУДАЛД АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЖ, БАГШ, БАГШТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АВЧ ҮЗЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОХОД ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ, ТЭДЭНД ДУУ ХООЛОЙГОО ХҮРГЭХЭД ЧИГЛЭДЭГ БАЙНА.

Манай улсын хувьд багш нарын өдрийг 1967 оноос жил бүхийн хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж ирсэн бөгөөд зургаан жилийн өмнөөс уг өдрийн намар буюу аравдугаар сарын 05-нд тэмдэглэх болжээ. Тодруулбал, Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт оруулсан юм. Ийнхүү багш нарын өдрийг намар шилжүүлэх болсон үндэслэлийг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамныхан “Хоёрдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэдэг багш нарын өдөр нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд Цагаан сарын баяртай давхцдаг” гэж тайлбарлаж байв. Монголын багш нарын өдрийг Дэлхийн багш нарын өдөр болох аравдугаар сарын 05-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжиж байжээ. Ийнхүү

МОНГОЛЫН БАГШ НАРЫН ӨДРИЙГ ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨРТЭЙ ХАМТАТГАН ТЭМДЭГЛЭСНЭЭР НИЙГЭМ, БОЛОВСРОЛЫН САЛБАР, УЛМААР ХҮНИЙ ХӨГЖИЛД БАГШ НАРЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ БОЛОН ТЭДНИЙ НИЙГЭМД ЭЗЛЭХ БАЙР СУУРИЙГ БЭХЖҮҮЛЭХ, АЖЛЫН НӨХЦӨЛ, ЦААШИД МЭДЛЭГ БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ ОЛГОХ, БОЛОВСРОЛЫН ЧАНАР ЗЭРЭГТ БҮХ НИЙТЭЭР АНХААРАХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ГЭЖ ҮЗСЭН БАЙДАГ.

Дэлхийн 100 гаруй улс орон аравдугаар сарын 05-нд багш нарын өдрийг тэмдэглэдэг юм байна. Манай улсын хувьд энэ өдрийг багш нарын эрхийг хамгаалах, тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх зэрэгт анхаарал хандуулж, шийдвэр гаргагчдад тэдний дуу хоолойг хүргэх гэхээс илүү баяр ёслолын байдалтайгаар дайллага, цайллага, хүлээн авалт, шагнал урамшууллын ёслолууд зохион байгуулж, хоёр долоо хоногийн өмнөөс хавтгайруулан тэмдэглэдэг таагүй жишиг тогтоод буй юм. Гэтэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.2-т “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ” хэмээн заасан байдаг.

Уг нь энэ өдрийг багш нарын тулгамдсан асуудлаар дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, багш нар өөрсдийн болоод боловсролын салбарынхаа тулгамдсан асуудлыг төр засгийн сонорт хүргэж, дуу хоолойгоо нэгтгэдэг ажил хэрэгч байдлаар тэмдэглэж хэвшвэл илүү үр дүнтэй байхсан. Монголчууд бидэнд хамт олноороо нийлж наргиж цэнгэх өдөр багадаагүй. Удахгүй сар гаруйхны дараа шинэ жилийн нүсэр хүлээн авалтууд анги, хамт олон, нутаг ус, найз нөхдийн гэх мэт тодотголтойгоор сар гаруйн турш үргэлжилнэ. Ийм байхад багш нарын өдрийг багш нарын баяр болгон хавтгайруулж тэмдэглэх нь хэр зохистой вэ. Сайн багш нарыг урамшуулж алдаршуулах ёслол байж болно. Гэхдээ тэр нь тоймтой, цөөхөн байж гэмээнэ авсан өгсөн аль алиндаа үнэ цэнтэй, нэр хүндтэй байх бизээ. Түүнээс биш сургууль бүхэн шагналын хур буулгаж, ширээ хотойтол найрлах зохисгүй. Хүүхэд, залуус, шавь нартаа үлгэрлэх ёстой багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө зугаа цэнгэл, найр наадамд хэт дурлан, бараг л хагас сарын турш баяр тэмдэглэж, хичээл сургуулийг бараг мартах шахаж байгаа нь шүүмжлэхээс өөр аргагүй зүй бус зуршил хэвшил билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...