Соёлт хүн төрөлхтөн багш хэмээх энэ эрхэм нандин мэргэжлийг үеийн үед дээдлэн хүндэтгэж, алдаршуулан магтаж, ном зохиол, хөшөө дурсгал, урлагийн бүтээлд мөнхөлсөөр иржээ. Тухайлбал, багшийн алдрыг магтан дуулсан хөшөө дурсгал дэлхийн олон улс оронд сүндэрлэж байдаг. Тэдгээрээс ОХУ-д хамгийн олон багшийн хөшөө байдаг ажээ. Манай улсад ч багшийн алдрыг мөнхжүүлсэн хөшөө бий. Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав алдарт “Багш” найраглал эдүгээгээс 10 жилийн тэртээ буюу 2010 онд хөшөөнд мөнхөрсөн билээ. Бяцхан хүү “Багш” найраглалыг дэвтэртээ хуулан бичиж, цүнх үүрч, бамбаруушаа хөтөлсөн охин уншиж буйгаар дүрсэлсэн уг хөшөөг МУБИС-ийн Багшийн сургуулийн өмнө сүндэрлүүлэн босгосон юм. Ташрамд дурдахад энэ жил “Багш” найраглалийн 35 жилийн ой тохиож буй билээ.
Ингээд дэлхийн өнцөг булан бүрт сүндэрлэсэн багшийн хөшөөнүүдээр аялцгаая.