Friday, November 22, 2024

Майк Помпео Монгол, Солонгост хийх айлчлалаа цуцалжээ

Date:

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Азийн зарим орнуудад хийх байсан айлчлалаа цуцалжээ. Тэрбээр өнөөдөр Япон улсад айлчлал хийх бөгөөд энэ хүрээнд Австрали, Энэтхэг, Японы албаны хүмүүстэй дөрвөлсөн уулзалт хийх юм байна. Үүгээр айлчлалаа өндөрлөн шууд нутаг буцахаар болсон байна. Үүний шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “COVID-19” цар тахлаар өвдсөнтэй холбоотой юм. Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт коронавирусийн халдвартай гэдэг нь оношлогдож, цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Майк Помпео ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байснаа ийнхүү цуцалжээ. Тэрбээр мөн БНСУ-д хийх байсан айлчлалаа ч цуцалсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...