Sunday, November 24, 2024

Ёшихидэ Суга: Япон улс олимпын наадмыг зохион байгуулахаар хатуу шийдсэн

Date:

Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Суга “Япон улс 2021 оны зун Токиогийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулахаар хатуу шийдсэн” хэмээн мэдэгдэж, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах болно гэдгээ онцолжээ. Ёшихидэ Суга энэ сарын 25-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы Ерөнхий мэтгэлцээн дээр хэлсэн үгэндээ дээрх мэдэгдлийг хийсэн байна. Тэрбээр “Ирэх зун Япон улс Токиогийн олимп, паралимпийг зохион байгуулахаар хатуу шийдсэн. Энэ бол хүн төрөлхтөн шинэ коронавирусийн тахлыг ялан дийлж байгаагийн бэлгэдэл юм” гэжээ.

Энэхүү видео илтгэлд Ёшихидэ Суга бас “Та бүхнийг аюулгүй олимпын наадамд угтан авахын тулд цаашид бүх хүчээ дайчлах болно” гэсэн байна. Гэсэн хэдий ч одоогоор Японд цар тахлын нөхцөл байдал өөдрөг биш байна. Хэдийгээр хүмүүсийн өдөр тутмын амьдрал үндсэндээ хэвийн байдалдаа орсон ч “COVID-19” тахлын батлагдсан тохиолдлуудын тоо өндөр хэвээр байгаа аж. Токио хотод энэ сарын 26-ны өдөр батлагдсан шинэ тохиолдлуудын тоо 270-д хүрсэн байна. Энэ бол сүүлийн долоо хоногт Токиод бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...