Sunday, November 24, 2024

Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг шалгажээ.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нь нийт 6 хэсгээс бүрдэж буй. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух авто замын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад орсон юм. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү авто замын барилгын ажил үргэлжилж байгаа юм байна.

Одоогийн байдлаар зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол Улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм. Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпийн гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпийн гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...