Saturday, November 23, 2024

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долоодугаар сараас эхэлсэн. Гэрээт хугацаа нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өчигдөр орой 19.00 цагт зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ. Одоо явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд хийгдэнэ. Энэ ажлуудыг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв. Мөн нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ДЦС-4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажилладаг. Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо, шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг гадна талбайгаа засаж сайжруулах шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна гэдгийг Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд уламжилсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар замын ажлыг хариуцаж гүйцэтгэсэн. Арваннэгдүгээр сард гэрээ нь дуусаж, замын ажлыг хүлээлгэж өгөх байсан ч хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгасан байна. Одоо явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил үлдсэн. Нээгээд нэг хонож байхад замын зорчих хэсэг шороо, чулуутай болсон харагдаж байна. Өндөр өртөгтэй авто зам барьж байхад арчлалтаа сайжруулахгүй бол болохгүй. Иргэд өөрсдийнхөө татварын хөрөнгөөр барьж буй замыг хайрлах хэрэгтэй” гээд өнөөдрөөс эхлэн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газруудад авто замын арчлалт, хамгаалалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...