Friday, November 22, 2024

Дорнодын Чух нуурын нүүдлийн шувуудад тооллого, судалгаа хийж байна

Date:

Монголын шувуу хамгаалах төв, ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лаборатори, Зүүн бүсийн дархан цаазат газруудын “Дорнод” хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл болон судлаачид Монгол орны зүүн бүс нутагт Чух нуураар дайран өнгөрдөг нүүдлийн эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийх намрын судалгаагаа эхлүүлжээ. Тэд энэхүү судалгааны ажлын хүрээнд долоо хоног бүр мэдээллээсээ хуваалцаж байгаа юм байна. Судлаачдын гурав дахь долоо хоногийн мэдээгээр нийтдээ таван зүйлийн есөн бодгалийг барьж бөгж зүүлгэсэн байна.

Судалгааны багийнхан нуурын болон нуур орчмын шувуудын бүртгэлээ өдөр бүр хийхийг хичээдэг бөгөөд ногоохон нугас, бор нугас, гэзэгт шумбуур зэрэг усны шувууд, морин цууцал, бүрдний хөгчүү, шугуйн хөгчүү, эгэл хайргын хөгчүү, нарийн хиазат зэрэг эргийн шувууд, ухаа дунхай, Умардын дуучшувуу, борлог дуучшувуу, дагуурын намнаахай зэрэг жижиг шувууд нуур болон нуурын орчмоор идэвхтэй нүүж байгааг ажигласан байна.

Түүнчлэн улаанхүзүү шумбуур, алаг шунгаач, халзан түнжүүр, хондон ангир, анхидал ангир зэрэг зүйлийн шувууд нууранд тогтмол байршиж байгааг олж мэджээ. Энэ хугацаанд Монголын шувуу хамгаалах төвийн судлаач Э.Баасансүрэн, Зүүн бүсийн Дархан цаазат газруудын ”Дорнод” хамгаалалтын захиргааны мэргэжилтэн О.Булган, МУБИС-ийн Биологийн багшийн ангийн гуравдугаар түвшний оюутнууд О.Адъяа, Т.Энхзаяа, Э.Эрдэнэхүү, МУИС-ийн Экологийн ангийн гуравдугаар түвшний оюутан Ц.Алтангэрэл, Дорнод аймгийн Чойбалсан хотын ерөнхий боловсролын V сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Халиун нар ажиллажээ. Эргийн шувуудын намрын нүүдлийн идэвхжил Чух нууранд наймдугаар сарын эхээр нэмэгддэг байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...