Saturday, November 23, 2024

Махны экспортын, хуурай сүүний импортын квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ

Date:

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болжээ. Уулзалтад Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцсон байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан экспортод гаргах мах, импортын хуурай сүүний  эрх хуваарилах асуудлыг баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр иргэд, аж ахуй нэгжээс хамгийн их санал, гомдол дагуулдаг махны квотын асуудал төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй, ил тод, шударга байдлаар  хийгдэх боломж бүрдэж байна. Энэ шийдвэрийг “Төр квот хуваарилдаг, хувийн хэвшилтэй уралдаж бизнес хийх гэдэг  байдлыг халсан, баялаг бүтээгчдийг, хувийн хэвшлийг бодитоор дэмжсэн оновчтой шийдвэр” хэмээн бизнес эрхлэгчид олзуурхаж байв. Энэхүү шийдвэрийг ойрын хугацаанд хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалт хийхээр ХХААХҮ-ийн яам ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...