Sunday, November 24, 2024

Францын нудист амралтын газар “COVID-19”-ийн халдвар өндөр байна

Date:

Францын эрүүл мэндийн албаныхан тус улсын өмнөд хэсэгт байдаг алдарт нудист амралтын газарт коронавирусийн дэгдэлт “маш их түгшүүртэй” түвшинд байгааг сэрэмжлүүлжээ. Монпелье хотоос өмнө зүгт 30 милийн зайд оршдог “Cap d’Agde” хэмээх энэхүү амралтын газарт 100 нудист иргэдэд коронавирусийн шинжилгээ авахад 95 нь эерэг гарчээ. Өөр тосгоноос уг амралтын газарт ирж амарсан 50 хүнд коронавирус илэрсний дараа ийм арга хэмжээ авсан юм байна. Ийнхүү нудистуудын дунд коронавирусийн халдвар өндөр байгаа тул тэднийг нийгмийн ялгааг үл харгалзан амны хаалт зүүж, халдваргүйтгэлийн дэглэм мөрдөх ёстой гэж албаны хүмүүс мэдэгджээ.

Түүнчлэн эмч нар өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт тус амралтын газарт ирсэн 194 хүнд шинжилгээ хийснээс 38-ынх нь хариу эерэг гарсан гэж бүс нутгийн эрүүл мэндийн алба мэдээлсэн байна. Харин лхагва гарагт өөр 244 хүнд шинжилгээ хийсний 57 нь эерэг байжээ. Эрүүл мэндийн ажилтнууд баасан гарагт 310 хүнд нэмэлт шинжилгээ хийсэн бөгөөд дүн нь энэ долоо хоногийн эхээр гарах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...