Saturday, April 19, 2025

БШУЯ-наас багш нарт зөвлөмж гаргажээ

Date:

2020-2021 оны хичээлийн жилийн есдүгээр сард теле хичээлийг бататгах, багшлах арга зүй буюу ээлжит хичээлд дэмжлэг үзүүлэх зорилгоор БШУЯ-наас багш нард зориулсан зөвлөмж боловсруулжээ.

Улсын онцгой комиссын 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан хүн амыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалт, үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрөөс ны есдүгээр сарын 01 хүртэл түр хойшлуулсан шийдвэр гарсантай холбогдуулан сургалтын хөтөлбөрөөр эзэмших агуулгыг теле хичээлээр хүргэсэн билээ.

2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 165 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалсан. Теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан байна. Энэ нь теле хичээлээр өгсөн агуулгыг бататгах, өмнөх ангийн агуулгын хоцрогдолыг арилгах хичээл, сургалтыг зохион байгуулах эрэлт хэрэгцээ байгааг харуулж байгаа тул дээрх зөвлөмжийг бэлтгэжээ.

Сургууль, багш нар 2020 оны есдүгээр сард дээрх зөвлөмжид тусгасан цөм агуулгаар хичээл сургалтыг зохион байгуулах бөгөөд сурагчдыг оношилсон үр дүнд шинжилгээ хийж, нэмэлтээр зайлшгүй судлах агуулга, чадварт голлон анхаарч цаашдын сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлын болон нэгж, ээлжит хичээлийн төлөвлөгөө боловсруулж ажиллахыг зөвлөмж болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...