Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын программ хангамж, үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хамтран өглөөний цай-уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн гомдлыг онлайнаар Facebook, Twitter гэх мэт олон нийтийн сүлжээгээр хүлээж авах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Мэдээлэл технологи хариуцсан мэргэшсэн улсын байцааагчтай болох, Даргын зөвлөхөөр мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж, хууль, эрх зүйн өөрчлөлтүүд дээр хамтарсан ажлын хэсэгт оруулах зэрэг олон асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
ШӨХТГ мэдээллийн технологи хариуцсан байцаагчтай болно
Date: