Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газар болон ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, Богд хааны ордон музейтэй хамтран Монгол орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд урт хугацаанд тэсвэрлэх өнгө будгийн төрөл зүйл будгийн технологийн гарган авах судалгааг хийжээ. Энэхүү судалгааны ажлын дүнд 15 төрлийн 100 дээж бэлэн болгосон байна. Цаашид хүрээлэн буй орчин болоод өнгө будгийн гандалт, гэмтэл хагарал зэрэгт бүтэн жилийн хугацаанд ажиглалт явуулж, хэмжилт судалгаа хийх бөгөөд судалгааны үр дүнд өнгө будгийн сонголт технологийн арга зүйг нутагшуулах юм байна.
Түүх, соёлын өвийг сэргээн засварлах зориулалттай 15 төрлийн будгийн технологийг гарган авчээ
Date: