Saturday, November 23, 2024

Улс төрийн намууд УИХ-ын сонгуулийн асуудлаар Ерөнхийлөгчид хандлаа

Date:

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль будлиантай болсон гэж үзэж АН, МАХН, ШИНЭ намууд болон “Бие даагч-76” эвслийнхэн хамтран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад санал, өргөх бичиг хүргүүлэхээр болжээ. Энэ талаараа эдгээр намын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Л.Болд, “Бие даагч-76” эвслийг төлөөлж Т.Ганболд нар мэдээлэл хийж, Ерөнхийлөгчид хандах болсон үндэслэл, шалтгаан өөрөөр хэлбэл өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой хууль бус үйлдлүүдийг шалган нягталж, тогтоосон талаараа мэдээлэв.

Дээрх нам, эвслүүд нийлэн өнгөрсөн сонгуулиар Монгол Улсын нийт хүн амын дийлэнх олонх буюу 1.8 сая хүний дэмжлэгийг авсан гэдгээ онцлов. Харамсалтай нь УИХ-ын ээлжит сонгууль олон будлиан, булхайтай болсон. Энэ талаар 8 зүйл заалттай өргөх бичиг, саналыг өнөөдөр Ерөнхийлөгчид өргөн барих юм байна.

УИХ-ын 2020 оны сонгууль будлиантай болсон гэдэг талаар сонгуульд оролцсон улс төрийн намууд гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагууд шалгасан бөгөөд саналын хуудас өндөр нууцлалтай байх ёстой атал энгийн канондсон хуудас ашигласан, санал өгсөн сонгогчдод хуруун дээр нь тэмдэглэгээ хийгээгүй, таван давхар орон сууцыг долоон давхар гэж тэмдэглэн, дээд хоёр давхарт нь өөр хүмүүсийг оршин суугчаар бүртгэсэн, гэр хороололд огт байхгүй шинэ гудамж бий болгон хүмүүсийг бүртгэж, санал өгүүлсэн, тэмдэглэгээ нь гараар биш автоматаар, машинаар бөглөгдсөн саналын хуудас олноор гарсан гэх мэт зөрчлүүд батлагдсан гэдгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...