Sunday, November 24, 2024

ВВС агентлаг үзэгчдээсээ уучлалт гуйжээ

Date:

ВВС агентлагийн сэтгүүлч мэдээний үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аястай үг хэлснийхээ төлөө уучлалт гуйлаа. Тэрбээр Английн баруун өмнөд хэсэгт байрлах Бристол хотод өнгөт арьст залууг зодсон гэмт хэргийн тухай мэдээндээ “хар арьстан” гэх үгийг ашиглажээ. Хохирогч хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэвтрүүлэгчийг доромжилсон утгатай үг ашигласан гэх 18 мянган гаруй гомдол ВВС агентлагт ирсэн байна. Тус агентлагийн Ерөнхий захирал Тони Холл ажилтнууддаа арьс өнгөөр ялгаварласан утгатай үг ашиглахыг хориглосон санамж бичиг илгээжээ. Бристолд өнгөрсөн сард болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид XVII зууны үед боолын алдартай худалдаачин, парламентын гишүүн байсан Эдвард Колстоны хөшөөг нураасан билээ. Их Британийн Дотоод хэргийн сайд Притти Пател хөшөөг нураасныг ичгүүргүй үйлдэл хэмээгээд “Энэ бол хүмүүс жагсахаар гарсан шалтгаанаас анхаарлыг сарниулсан нийгмийн эмх журмыг зөрчсөн хэрэг” гэжээ. Бристолд болсон эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ 10 мянга орчим хүн оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...