Sunday, November 24, 2024

30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэлжээ

Date:

БНХАУ-д цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол Улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ өчигдөр буюу энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд болсон байна. Баримтат киног БНХАУ-ын “Хэпин” /Peace international/ компаний захирал Д.Энхбаяр санаачлан, киноны уран бүтээлчид болон хөрөнгө оруулагчидтай хамтран бүтээхээр шуударчээ. Д.Энхбаяр нь ӨМӨЗО-ы Алшаа аймгийн уугуул, нэртэй хөгжмийн зохиолч, продюсер юм. Киноны зохиолыг Шан Шүэ Вэнь, Жү Шэнь Ли нар хамтран бичсэн бөгөөд “Чонон сүлд” киноны туслах найруулагчаар ажилласан Нанжид, найруулагч Чин Жао нар найруулахаар болжээ. Болсон явдлыг эргүүлэн сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр БНХАУ-д гэнэтийн айлчлал хийж Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг 30 мянган хонийг тус улсад хандивлаж байгаагаа дуулгасан билээ.

БНХАУ-д цар тахал ид дэгдэж байх тухайн үед зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна” гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Ши Жиньпинд гардуулсан юм. Мал тарга хүчээ сэлбэж дуусдаг намрын сард уг 30 мянган хонийг БНХАУ-д нийлүүлэхээр тохирсны дагуу удахгүй өмнөд хөршид хүргэх гэж байгаа тул киноны зургийн багийнхан ажлаа эхлүүлж байгаа юм байна. Гурван бүлэг, 45 минутын хэмжээтэй энэ баримтат кино аравдугаар сарын сүүлчээр нээлтээ хийх бөгөөд Монголын 21 аймгийн малчны хотонд зураг авалтыг нь хийх ажээ.

Эх сурвалж: http://mn.cctv.com/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...