Sunday, November 24, 2024

Б.Отгонсүх: Хүүхдүүд оройн цагаар гарцаар аюулгүй гарах нөхцлийг бүрдүүллээ

Date:

ууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар тодрууллаа.

-Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн өмнөхөн сургууль орчмын гарцуудыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дуусаад байна. Үүнд нийт  78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн юм.

-Цаашид сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ажлууд хийгдэх вэ?

-Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдэгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Түүнчлэн судалгаа хийж, жолооч нар хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байна. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой ордог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээрээ хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...