Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр Дорноговь аймаг 2017 онд 13-р байрт, 2018 онд 5-р байрт орж байсан бол орон нутгийн онцлогт тохирсон оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд өмнөх амжилтуудаа ахиулан энэ хичээлийн жилд 21 аймгаас 522.8 оноогоор гуравдугаар байрт хоёр дахь жилдээ эрэмбэлэгджээ.
Үүнээс газарзүй, физикийн хичээлээр 1-р байр, химийн хичээлээр 2-р байр, нийгмийн ухаан, монгол улсын түүх, биологийн хичээлээр 3-р байр эзэлсэн байна.
Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон ажил хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал, багш, сурагч болон эцэг эхчүүдэд тусгайлан зориулсан сургалт, семинар, зөвлөгөөнүүд, 2017 оноос хойш Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуультай хамтран ажиллаж, багш нарын ур чадвар, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах сургалтуудыг зохион байгуулж, гадаад хамтын ажиллагаатай Орос, Хятад, Солонгос, Япон улсуудад багш, сурагчдын туршлага солилцооны хөтөлбөрүүд, хөрш аймгуудын сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.
ЭЕШ-ын дүнгээр Дорноговь аймаг хоёр дахь жилдээ гуравдугаар байрт эрэмбэлэгджээ
Date: