Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсэгт ажиллаж, хилчдийн алба үйл ажиллагаа, хилийн хэсэгт хийгдэж байгаа инженерийн ажлын явцтай танилцжээ. Сайдыг хилд ажиллах үеэр ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн хилийн хэсгийн инженерийн байгууламжийн одоогийн нөхцөл байдал болон хилчдийн алба үйл ажиллагааг танилцуулсан байна.