Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат өчигдөр буюу наймдугаар сарын 8-нд “Бэрх уул” ХХК-ийн Чандганын уурхайн хөрс хуулалтын ажилтай биечлэн танилцжээ.
Тус уурхайн хувьд 65 мянган тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд хөрс хуулалтын ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, гүйцэтгэл 10 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн нэлээд хөрөнгө оруулалт хийж, машин техник худалдан авснаас гадна, даац хэмжигч пүү тавьсан байна. Ингэснээр олон жилийн турш ААН, компанийн хооронд үүсдэг нүүрс тээврэлтийн тонн, хэмжээн дээр гардаг маргаан эцэслэгдэж байгаа юм.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон ажил хийж байгаа тус компанийн удирдлагад талархал илэрхийлж, цаашид нүүрсний чанарт анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.
Чандганын уурхайн хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж байна
Date: