Saturday, November 23, 2024

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

Date:

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.

Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, дээрх хуулиудад шинээр тусгах болон, өөрчлөн найруулах саналаа солилцлоо. Энэ үеэр нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр тодорхой саналуудыг тусгах ёстойг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Цаашдаа нийслэл хот маань бие даан, хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хөгжих учиртай. Ингэхийн тулд бидэнд санхүүгийн болон захиргааны эрх мэдэл хэрэгтэй. Иймд дээрх хуулийн төслүүдэд тооцоо судалгаатай  санал оруулах нь чухал хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцолж байсан юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...