Saturday, April 19, 2025

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна

Date:

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “COVID-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо.

Тэрбээр энэ үеэр нийслэлчүүддээ хандаж хэлэхдээ “Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг зав гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна. Өөрийн бие бялдар, нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх залуусын энэ үйлсийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дугуйн зам, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахын төлөө ажиллана” гэдгээ хэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...