Sunday, November 24, 2024

Нийслэлд төрийн бус өмчийн 8 цэцэрлэг, 5 сургууль шинээр байгуулагдлаа

Date:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газрын зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмж хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн бус өмчийн цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ хүрээнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Захиргааны хэлтсийн дарга Г.Мөнхбилэг нар өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын хүндэтгэлийн танхимд 2020-2021 оны хичээлийн жилд шинээр үйл ажиллагаа явуулах сургууль, цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагчдад сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн байна.

2020 оны хоёрдугаар сард нийт 39 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлснээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 8 цэцэрлэг, 5 сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүүхдийн хүчин чадал 679, сургуулийн суудлын тоо 1480-аар нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 117 сургууль, 434 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд 31222 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 37992 суралцагч суралцаж байна. Энэ нь нийт цэцэрлэгт хамрагдалтын 26 хувь, суралцагчдийн 13 хувийг эзэлж байна.
Энэ тоон үзүүлэлт нь төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн боловсролын салбар дахь төрийн ачааллыг хөнгөвчлөхөд тодорхой үүргийг гүйцэтгэж байгаагийн илрэл юм.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: “Та бүхний үндсэн үйл ажиллагаа сургалт учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас баталсан сургуулийн өмнөх боловсролын болон бага, дунд, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэслэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, өдөр тутмын сургалтын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ёстой. Сургууль, цэцэрлэг байгуулах үндсэн шаардлагад “сургалтын байгууллага нь нийт багш нарын 90-ээс доошгүй хувийг мэргэжлийн үндсэн багш байхаар бүрдүүлсэн байна” гэж заасан байдаг тул өөрсдийн цэцэрлэг, сургуулиа 100 хувь мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахад онцгой анхаарах шаардлагатай. Боловсролын чанар, хүүхдийн хөгжлийн ахицаар үнэлэгддэг тул сургалтын чанар, хүүхдийн хөгжил, багшлах боловсон хүчний асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллаарай гэдгийг онцлон захимаар байна” хэмээн онцолжээ.

Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх, боломж бололцоогоор хангах нь орхигдуулшгүй асуудлын нэг болохыг анхааруулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хувьд сургалтын орчин нөхцөлөө “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558:2015 стандартын шаардлагад бүрэн нийцүүлж ажиллах, ерөнхий боловсролын сургуулиудын хувьд сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэхээс гадна биеийн тамирын заалны асуудлыг зайлшгүй шийдвэрлэх, Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэж заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэдгийг хэлж шинээр байгуулагдсан сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...