Sunday, November 24, 2024

Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцэн , дараах төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим  төслийн санал ирсэн байна. Улмаар эдгээр төслүүдийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан юм. Тодруулбал, “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах” , “Улаанбаатар хүнсний агуулах” , Нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж” , сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут” , “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах”, Такси үйлчилгээ  цогцоор хөгжүүлэх Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх/нийтийн тээврийн үйлчилгээ төсөл
     -Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний том оврын зорчигч тээврийн автобус
     -Тусгай чиглэлийн, шуурхай /экспресс/ үйлчилгээний дунд оврын зорчигч тээврийн автобус
   -Шинэ нисэх буудал орчмын тусгай такси зэрэг төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж хэрэгжүүлэхийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК /Ж.Билэгсайхан/-д даалгалаа.
Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс  зарим төсөлд газрын асуудал шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч  ажиллах юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...