Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн үүрэг болгосны дагуу “COVID-19” шинэ төрлийн вирусийн үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой нийслэлийн төвийн 6 дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцжээ.
Хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжин оролцжээ
Date: