Saturday, November 23, 2024

“Хан Хэнтий” чуулгын барилга ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Date:

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба өнөөдөр “Хан Хэнтий” чуулгын барилгын ажлын явцтай танилцжээ. Уг барилгын гүйцэтгэгчээр “Макс майнд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Тиймээс өнгөрсөн өвөл хэсэгчлэн халаалт тавьж, цахилгаан, тулгуур баганын хүчитгэл, дотор заслын ажлаа гүйцэтгэж эхэлсэн ажээ.

Аймгийн Засаг дарга барилгын ажлын туслан гүйцэтгэгч “Ситимо” ХХК-ийн ажилчид эргэдэг тайз угсарч байгаатай таарч, ажлын явцтай танилцсан байна. Энэхүү тайз нь 5,64 метрийн радиустай, дурын чиглэлд, дурын хурдтай хөдлөх боломжтой гэдгийг тус компанийн инженер Д.Даш-Очир танилцуулжээ. “Ситимо” ХХК эргэдэг тайз, хөгжмийн яам, хөшиг, гэрлийн механизм суурилуулах гэрээт ажлыг гүйцэтгэж байгаа гэнэ. Ирэх аравдугаар сарын нэгэнд ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэж өгнө, барилгын заслын ажил хэвийн үргэлжилж байгаа гэдгийг Засаг даргад танилцуулсан байна. Харин Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба графикт хугацаандаа ажлаа шуурхай, чанартай дуусгахыг чухалчилж, Хэнтий аймгийн уран бүтээлчид, хэнтийчүүд та бүхнийг давхар хянаж байгаа тул хичээж ажиллаарай хэмээн хүслээ.

“Хан Хэнтий” чуулгын шинэ барилгын ажилд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Хан Хэнтий” чуулгын удирдлага тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...