Saturday, November 23, 2024

Ашигтай ажилласан нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд 368.8 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

Date:

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай  асуудлыг хэлэлцсэн байна. Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар , өөрийн  үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс  15 үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн, хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад орсон байна. 2019 онд үйл ажиллагаа явуулсан  17 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрууд нь нийт 268,9 тэрбум төгрөгийн орлого олж, 304,4 тэрбум төгрөгийн зардал гарган 35,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Дээрх  дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102,1 хувийн биелэлттэй, зардал 2,6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10,4 тэрбум  төгрөгөөр буюу 22,8 хувиар буурсан байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар  нийт 370,6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35,8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг  хуралдааны үеэр онцолсон байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368,8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтсон байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...