АНУ-ын Тэнгисийн армийн хуурай замын армийн 15 дайчин болон тэнгисийн армийн нэг цэрэг сууж явсан автомашин долоодугаар сарын 30-нд Калифорни мужийн Сан Клементэ арлын ойролцоо тэнгист ердийн сургууль хийж байхдаа осолджээ. Уг автомашинд ус нэвчсэний улмаас живсэн бөгөөд тэнгисийн армийн нэг дайчин нас барж, найман хүн сураггүй алга болсон бөгөөд бусад хүмүүсийг авран гаргажээ. Аврагдсан хүмүүсийн дотор хүнд бэртэл авсан хоёр хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Сургууль хийх явцад сураггүй алга болсон найман цэрэг бараг амьд гарах боломжгүй болсон гэсэн таамаглал гаргаж, АНУ-ын арми өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 1-ны орой Калифорни муж улсын далайн эрэгт явуулсан хайн аврах ажиллагаагаа дуусгаснаа мэдэгджээ.
АНУ-ын Тэнгисийн армийн хуурайн цэргийн нэгдүгээр экспедицийн хүчин гаргасан мэдэгдэлдээ, 1000 гаруй тэгш дөрвөлжин далайн миль цар хүрээнд 40 цаг үргэлжилсэн хайн аврах ажиллагаа өрнүүлсэн бөгөөд армийн талаас ослын орчинд нотолгоо хийж, сураггүй алга болсон тэнгисийн армийн хуурайн цэргийн долоон дайчид болон тэнгисийн армийн нэг цэргийг авран гаргах бололцоогүй гэж үзээд хайн аврах ажиллагааг эцэс болгов гэжээ.