Saturday, April 19, 2025

АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан “COVID-19”-ийн халдвар авчээ

Date:

АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О’Брайен шинэ коронавирусийн халдвар авсан болохыг Цагаан ордон нотлов. Цагаан ордны мэдэгдэлд “О’Брайенын өвчний шинж тэмдэг хөнгөвтөр, өөрийгөө тусгаарлаж, зайнаас ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп, дэд ерөнхийлөгч Майк Пенс нар вирусийн халдвар авах эрсдэлгүй бөгөөд О’Брайен тэргүүтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилд нөлөөлөхгүй” гэж дурджээ.

О’Брайен өнгөрсөн оны есдүгээр сард одоогийн албан тушаалаа авсан бөгөөд өнөөдрийг хүртэл, шинэ коронавирусийн халдвар авсан АНУ-ын засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан болжээ. О’Брайен хамгийн сүүлд долоодугаар сарын 10-нд Флорида дахь АНУ-ын Өмнөд Команданд ерөнхийлөгч Д.Трамптай хамт арга хэмжээнд оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...