Friday, April 18, 2025

Наймдугаар сард найман чиглэлд 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авчирна

Date:

Улсын онцгой комисс ирэх наймдугаар сард нийт найман чиглэлд 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн, 3460 иргэнээ эх орондоо татан авчрахаар болжээ. Тодруулбал, Сөүл рүү 3 удаа, Франкфурт руу мөн 3 удаа, Токио руу 2 удаа, Австралийн Сидней рүү нэг удаа, Энэтхэг, Вьетнамаас иргэдээ татах тусгай үүргийн нислэгийг 1 удаа, Туркийн Истанбул руу 1 удаа, АНУ руу нэг удаа нислэг үйлдэх юм байна. Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чехийн тусгай үүргийн онгоцыг хүлээн авч, тус улсаас иргэдээ татан авах шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргажээ.

Долоодугаар сард 14 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж гаднын улс орнуудаас иргэдээ татан авсан. Ирэх сард энэ давтамжаа бууруулалгүй тусгай үүргийн нислэг үүргийн нислэг үйлдэх бөгөөд тухайн үед нь дахин ярилцаж, нэмэлт нислэг үйлдэх боломжийг судлах ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...